Хүний эрхийг хамгаалагчдын төвийн гүйцэтгэх захирлыг суллахыг шаардав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 06

Тегеран дахь Хүний эрхийг хамгаалагчдын төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан  Хүний эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммадид 6 жилийн хорих ял оногдуулжээ. Түүний удирдаж байсан төвийг  2008 онд Ираны эрх баригчид  хүчээр хаасан юм. Ингэхдээ  тус байгууллагын хэд хэдэн гишүүдийг баривчлан, урт хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эмнести интернэшнл мэдээллээ.

Наргес Мохаммадид  2011 онд “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхээр нууцаар хуралдсан”, “тогтолцооны эсрэг суртал ухуулга тараасан” гэх хэргээр ял оногдуулжээ. Гэвч үнэн хэрэгтээ   түүний хүний эрхийн төлөөх үйл ажиллагаатай холбоотой хэмээн хүний эрхийн байгууллагууд үзэж байна.  2009 онд эрх баригчид түүний паспортыг нь хурааж авснаар  гадаад улсад зорчихыг нь хориглосон юм байна.

Наргес Мохаммади нь Али, Киана нэртэй бяцхан хоёр ихрийн эх юм. 2012 оны дүгээр  сарын 22-ноос хойш хоригдож байгаа түүний хууч өвчин нь сэдэрчээ. Тэрээр хоригдож байхдаа түр зуурын хараагүй болж, багтраа өвчин нь сэдэрснээр  эмнэлэгт хүргэгджээ.

Эмнести интернэшнлийн зүгээс Наргес Мохаммадиг үзэл санааны хоригдол хэмээн үзэж нэн даруй болзолгүйгээр суллахыг уриалахыг,суллагдах хүртлээ гэр бүл, өөрийн сонгосон өмгөөлөгчтэйгээ хяналт, цагдалтгүйгээр чөлөөтэй уулзах, шаардлагатай эмнэлгийн тусламж авах эрхийг нь баталгаажуулахыг эрх баригчдаас шаардах, Хүний эрхийн хамгаалагчдын төвийн үйл ажиллагаагаа явуулах эрхийг нээх, тус байгууллагын гишүүд болон Иран дахь хүний эрхийн хамгаалагчдыг заналхийлэх, айлган сүрдүүлэх явдлыг эцэс болгохыг шаардсан бичгийг Ираны шүүх байгууллагад илгээхийг уриалсан юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top