Путин Депардьед иргэний үнэмлэх гардууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

Ням гаригт Владимир Путин Сочи хотноо Жерар Депардьетэй уулзан, түүнд ОХУ-ын иргэний үнэмлэхийг гардуулжээ.

“Депардье хувийн шугамаар Орост ирсэн байхад нь Ерөнхийлөгч богино хугацаанд түүнтэй уулзлаа” хэмээн төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өгүүлсэн байна.

Путин, Депардье нар албан бус байдалд уулзсан ба “Россия” телесуваг, "France televisions" группийн хамтарсан төсөл болох “Распутин” киноны талаар ярилцацгаасан аж. Мөн энэ уулзалтанд киног бүтээхэд оролцож байгаа “Бүх оросын телевиз, радио нэвтрүүлгийн компанийн” захирал Олег Добродеев байлцжээ.

-Жерар, та энэ ажилд сэтгэл хангалуун байна уу? хэмээн сонирхоход

-Би маш их сэтгэл хангалуун байгаа. Анх дүр маань тохирохгүй юм шиг санагдаж байсан. Гэвч Владимир Машков, Филипп Янковский, Константин Хабенский, Ксения Раппопорт, Анна Михалкова зэрэг оросын жүжигчид гайхалтай сайн тоглосон.

-Кино хэзээ гарч эхлэх вэ? хэмээн Путинг сонирхоход,

-Эвлүүлэг аль эрт дууссан. Одоо дуу оруулалт, хөгжим хийгдэж байна. Тавдугаар сард үзэгчид түүнийг үзнэ. Харин есдүгээр сараас телевизийн дэлгэцнээ гарч эхэлнэ  хэмээн Добродеев амласан байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top