Америкийн хамгийн өндөр настан таалал төгсөв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

Жоржи мужийн нэгэн эмнэлэгт АНУ-ын хамгийн өндөр настан, 114 настай Мэми Риарден нас барлаа. Тэрээр булууны яс нь хугаран эмнэлэгт хэвтэж байжээ. Түүний ээж нь дэлхийн хамгийн өндөр настай хар арьстны төлөөлөл болж байсан аж.

Риарден 1898 оны есдүгээр сарын 7-нд төржээ. Тэрээр 1918 онд багшаар ажиллаж эхлэн, 1919 онд нөхөртэйгөө танилцан гэр бүл болжээ. 11 хүүхэд төрүүлсэн бөгөөд 2009 онд том охин нь 92 настайдаа таалал төгссөн аж.

Риарден АНУ-ын хамгийн өндөр настны алдрыг ердөө дөрвөн долоо хоногийн өмнө хүртжээ. 2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд АНУ-ын болон дэлхийн хамгийн өндөр настан, 115 настай, итали гаралтай Дина Манфредини таалал төгссөн билээ.

Одоо АНУ-ын хамгийн өндөр настны алдар 1899 оны дөрөвдүгээр сарын 5-нд төрсөн, Флорида мужийн иргэн Элси Томпсонд шилжиж байгаа аж. Харин дэлхийн хамгийн хөгшин хүнээр 1897 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн, японы иргэн, 115 настай Дзироэмон Кимура тооцогдож байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top