Сирийн Ерөнхийлөгч Орост талархав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

Сирийн удирдагч Башар Асад Орос, Хятад болон “дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцоогүй” бусад орнуудад талархаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр Дамаскт олон нийтийн өмнө илтгэл тавихдаа “Сирийн ард түмэн Оросын энэхүү нөхөрсөг байдлыг хэзээ ч мартахгүй” хэмээн онцлон өгүүлсэн байна.

Улс орны дотоодын болон хилийн чанад дахь сөрөг хүчнийхэнтэй харилцах талаар Асад өгүүлэхдээ “Барууныхны гар хөл болж, тэдний даалгаврыг биелүүлж буй утсан хүүхэлдэйнүүдтэй” ярилцахыг хүсэхгүй байна гээд “Бид ноёдтой л ярилцахаас бус, зарц нартай тоож харьцахгүй” гэж “томорсон” аж.

Дашрамд дурдахад, Сирийн дотоод зөрчил 2011 оны гуравдугаар сард эхэлсэн ба НҮБ-ын тоо баримтаас харахад ,60 мянга гаруй хүн амь үрэгджээ. 2013 оны анхны өдөр гэхэд, 35 энгийн оршин суугч, 38 дайчид, армийн 31 цэрэг амь эрсэдсэн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top