“Контрбандчин” муурыг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

Шинэ жилийн шөнө Бразилийн нэгэн шоронгийн харуулууд хоригдлуудад хориотой зүйлс дамжуулах гэж байсан муурыг “баривчилжээ”.

Шоронгийн гол хаалганы ойролцоо эргэлдээд байсан сагсгар сүүлтэй, алаг муур этгээд байдлаараа хянагчдын анхаарлыг татсан байна. Түүний нуруу гэдсийг скочдсон байсан аж.

Муурын биенд хоригдлуудад дамжуулах “шинэ жилийн бэлгийг” бэхэлсэн байжээ. Үүнд: гар утас цэнэглэгчтэйгээ, төмрийн хөрөө, цүүц болон бусад хэрэгслүүд байсан аж. Эдгээрийг Арапирка шоронгоос оргоход нь зориулж,  дамжуулахыг оролдсон хэмээн сэжиглэсэн байна.

Бүх илэрсэн зүйлсийг хурааж аван, “сэжигтнийг” орон нутгийн мал эмнэлгийн төвд шилжүүлжээ.

Муурын уулзалт хэнийг баярлуулах байсныг шоронгийн захиргаа тодруулахыг оролдож байгаа ба бүх 263 хоригдлыг сэжиглэж байгаа юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top