Пентагоны шинэ тэргүүний нэр тодорлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хавайгаас хараахан ирж амжаагүй байгаа ч зарим албан тушаалтны томилгооны талаар чих дэлсэж эхэлжээ. Сэтгүүлчид Батлан хамгаалахын шинэ сайдын нэрийг мэдэж авсан байна. Энэ нь Небраска мужийн сенатор асан, бүгд найрамдахч Чак Хейгел юм.

Тэрээр туршлагатай улс төрч бөгөөд гадаад харилцаа, тагнуулын чиглэлээр сенатын зөвлөлд ажиллаж байсан, 2008 онд төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөж байсан билээ.

Хейгел АНУ-гийн Ирантай харилцах талаар явуулж буй бодлогын үр дүнд эргэлзэж байгаагаа олон нийтэд ил тод мэдээлж байсан ба түүний энэхүү нэр дэвшилтэнд олон хүмүүс эсрэг хандан, Сенатад халуун маргаан үүсэх магадлалтай байгаа аж.    

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top