АНУ-д Даваа гаригт Даниил Кручин хэмээх орос өргөмөл хүүтэй холбоотой хэргийг шүүх ажиллагаа эхэлнэ.
Өнгөрөх зун энэ хүү гэрээсээ зугатан, хөршийнхнөөсөө тусламж хүссэн ба түүний өргөж авсан эцэг эх болох Эми, Мэтью Суини нар хүүг байнга тамлан зовоодог байсан нь тодорхой болсон билээ. Цагдаагийнхан Даниил хүүгийн бие дээр олон тооны шарх, сорви, хөхрөлт, няцралт байсныг олж тогтоосон байна. Энэ хэргийг Виржини мужийн шүүх хэлэлцэж байгаа ба өргөмөл хүүхдээ зовоосны төлөө гэр бүлийн хосууд асар өндөр торгууль буюу шоронд хоригдох ял авч магадгүй байна.
АНУ-д өргөж авсан эцэг эхийн буруугаас оросын 19 хүүхэд амь үрэгджээ.
Дима Яковлевийг өргөж авсан эцэг нь зуны халуунд машин дотроо олон цагаар орхин явснаас 2008 оны зун Виржини мужид амь эрсэдсэн боловч шүүхийн зүгээс эцгийг нь санаатай аллага биш, азгүй тохиолдол хэмээн буруутгаагүй байна.
Саяхан Орос улс америкчуудад хүүхэд үрчлүүлэхийг хориглох тухай хууль баталсан ба уг хуулийг албан бус хэллэгээр “Дима Яковлевийн хууль” хэмээн нэрлэж байгаа билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )