Буриадад 70 кг марихуан хураав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

Буриадын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн хоёр иргэнээс 70 кг орчим марихуан хурааж авлаа хэмээн орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ.

Буриадын Сэлэнгэ районы Новоселегинск сууринд хамаатнаа асарч байсан 36 настай нэгэн эр гэртээ 46 кг марихуан хадгалж байсныг илрүүлсэн байна.

“Өнгөрөх оны арваннэгдүгээр сард уг эрийг гэрийнхээ угаалгын өрөөнд 20 кг марихуан нуусан байсныг цагдаагийнхан илрүүлэн, арга хэмжээ авч байсан боловч уг этгээд гэмт хэргээ үргэлжлүүлсээр байсан” хэмээн ИТАР-ТАСС мэдээлжээ.

Мөн Буриадын Иволгин районд гэртээ хар тамхи боловсруулж хэрэглэх төхөөрөмж ашиглаж байсан нэгэн эрийг баривчилсан байна. Тэрээр өмнө нь хар тамхитай холбоотой асуудлаар шийтгэгдэж байсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top