Египетийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоогийн ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн нэгэн скандал үүсгэхүйц бичлэгийг нийтэлжээ.
2010 онд хийгдсэн боловч одоо л нийтэд түгээгдэж байгаа энэхүү бичлэг дээр Мурси Израильд хандах өөрийн үзэл бодлын талаар илэн далангүй илэрхийлсэн аж. Тэрээр тус орны оршин суугчдыг “америкчууд, сионистуудын үүсгэсэн цус сорогчид, балиар амьтдын үр сад” хэмээн нэрлэсэн байна.
Уг бичлэг тэр чигтээ сөрөг уур амьсгал шингээсэн байжээ. Израилийн эрх баригчидтай хийх дурын хамтын ажиллагаа, хэлэлцээр бол “ердөө л цаг үрсэн зүйл” хэмээн Мурси өгүүлсэн байна.
Египетийн ерөнхийлөгч гол дүрд нь оролцсон энэхүү бичлэг нийгэмд шуугиан үүсгэж байна. Египетийн ерөнхийлөгчөөр сонгогдсон ардчилагч Мурси Израильтай дипломат харьцаагаа сайжруулан, Израиль, Палестин хоёрын хооронд энхийн хэлэлцээр хийхэд зуучлагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )