Кристина Агилера нэлээн мариалж, энэ байдалд нь сэтгэл дундуур байгаа зарим фенүүдийг нь үл тооцвол, өөрөө их сэтгэл хангалуун байгаа аж. Тэр ч бүү хэл энэхүү махлаг байдал нь түүнд 3 сая ногооны орлого оруулж мэдэхээр байна.
Тарган хүмүүсийг танилцуулах зорилготой “TheBigAndTheBeautiful” хэмээх сайт Агилерег өөрийн брэндийн нүүр царай болохыг хүсчээ. Сайтын нэрнээс харахад л амьдралын хань ижлээ олохыг мөрөөдөж буй тарган хүмүүст зориулан бүтээсэн тусгай цахим хуудас аж.
Уг портал сайтын захирал, plus-size загвар өмсөгч Уитни Томпсон Кристинаг энэхүү нийгэмлэгийн хамгийн төгс төгөлдөр төлөөлөл болж чадна гэж үзсэн байна.
Хэрэв жүжигчин бүсгүй болзол нөхцлийг зөвшөөрвөл урамшуулалд нь 3 сая доллар авах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )