Шанхай хотын нэгэн том худалдааны төвд акулууд бүхий, 34 тонн жинтэй аквариум үзэгчид рүү нурж, бөөн их ус сад тавин орж иржээ.
Уг ослын улмаас 15 хүн бэртэж гэмтсэн аж. Харин аквариумд байсан далайн амьтдын хувь заяа бүр золгүйгээр эргэн, 7 акул, олон тооны жижиг загас, далайн яст мэлхийнүүд амь эрсэдсэн байна.
Энэхүү акулуудтай том аквариум 2010 онд худалдааны төвд байгуулагдсан ба хүмүүсийн үзэж сонирхох дуртай газруудын нэг байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )