БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тус орны хүүхдийн цэцэрлэг болон бага сургуулийн бүх хүүхдүүдэд амттаны цуглуулга тараажээ. Энэ тухай Хойд Солонгосын мэдээллүүдэд дүн шинжилгээ хийдэг японы “Радиопресс” компани өнөөдөр мэдээлсэн байна.
Энэ нь нэгдүгээр сарын 8-нд болдог Ким Чен Ун удирдагчийн төрсөн өдөртэй хамаагүй хэмээн үзэж байгаа ба өнгөрсөн жилийн энэ үед Хойд Солонгосын хүүхдүүдэд ямар ч бэлэг тараагдаагүй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )