Сирийн зөрчлийг зохицуулах талаар Башар Асадын танилцуулсан төлөвлөгөөг Тегеран дэмжиж байна. Энэ тухай Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи мэдэгджээ.
Дамаскт соёл урлагийн ордонд илтгэл тавихдаа Башар Асад Сирийн зөрчлийг энхийн замаар зохицуулах төлөвлөгөөгөө танилцуулсан билээ. Сирийн шинэ үндсэн хууль, парламентын сонгууль, шинэ засгийн газрын бүрдүүлэлт зэргээр бүх ард түмний санал асуулга явуулах, зөрчилдөөнтэй талуудыг эвлэрүүлэх зорилгоор үндэсний зөвлөгөөн хуралдуулах зэрэг асуудлууд энэхүү төлөвлөгөөнд багтсан аж.
Асадын санаачлагыг хүлээн авахгүй талаар Барууны дэмжлэгээр байгуулагдсан Сирийн хувьсгалт ба сөрөг хүчнүүдийн Үндэсний Эвсэл мэдэгджээ. Мөн АНУ, ХБНГУ, Их Британи, Европын холбооны гадаад харилцааны тэргүүнүүд Сирийн Ерөнхийлөгчийн саналд шүүмжлэлтэй хандсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )