Италийн хойд зүгт Альпийн нуруунд оршдог уулын цанын Чермис баазад болсон золгүй явдлын шалтгаан нь цаснаа явагчийн жолооч согтуугаас болсон байна. Энэ ослын үед зургаан хүн амь үрэгдсний тав нь оросууд байсан ба шалгалтын явцад 58 настай жолооч Азат Ягафаровын цусан дахь архины хэмжээ өндөр байсан нь тогтоогджээ.
Уг осол энэ сарын 4-ний орой тохиолдсон ба цаснаа явагч замаас гаран хажуугийн хашлагаа давж, зуун метрийн өндрөөс унажээ.Жолооч, нэг зорчигчийн хамт хүндээр гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн аж.
Дашрамд дурдахад, хуучирч муудсан цаснаа явагч зорчигчдыг зөөвөрлөх шаардлага хангахгүй байсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Альпад амь эрсэдсэн оросын жуулчдын цогцсыг энэ сарын 9-10-нд Орост авчрах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )