Хятадын сэтгүүлчид цензурыг эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Хятадын нэр нөлөө бүхий сонин болох “Соутерн Уикэнд” сонины сэтгүүлчид ажил хаясан байна.  Тэд сонины редакцийн бодлогод төр засаг хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцэж ийнхүү ажил хаялт зарласан байна. Тус сонины шинэ жилийн баярын дугаарын эхний нүүрэн дээр эрх баригч коммунист намыг магтан дуулсан өгүүллийг хүчээр нийтлүүлсний дараа эсэргүүцлийн ажиллагаа эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top