Америкийн Бостон хотын нисэх буудал дээр байсан Boeing-787 онгоцны салонд гал гарч, гал сөнөөх албаныхан унтраах гэж нэлээн хүч заржээ.
Japan Airlines компанийн эзэмшлийн энэхүү онгоц Токио нисэх бэлтгэл хийн хөөрөх талбай дээр зогсож байсан аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр, энэ онгоцоор Массачусетс мужийн амбан захирагч Патрик Деваль нисэх гэж байжээ.
Гал гарах үед азаар, салонд зорчигчид байхгүй байсан бөгөөд юунаас болж гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )