Белоруссийн Ерөнхий консул золгүй байдлаар амь үрэгдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Бразилийн Рио-де-Жанейро хотод Белоруссийн Ерөнхий консул Сергей Гуревский усанд золгүй байдлаар амь үрэгджээ. Уг явдал хотын баруун хэсэгт байх наран шарлагын газарт Ням гаригт болсон аж.

Хотын аврах албанаас мэдээлснээр,  Сергей Гуревскийг сэлж байх үед хүчтэй давалгаа нөмрөн, түүнийг тэнгисийн гүн рүү татаж оруулжээ. Хүчтэй урсгалыг сөрж сэлэх чадал түүнд хараахан хүрээгүй бололтой. Наран шарлагын газарт жижүүрлэж байсан мэргэжлийн аврагчид түүнийг уснаас гарган эмнэлэгт хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй байна.

Тухайн эмгэнэлт явдал гардаг өдөр тэнгисийн ус дөлгөөн байсан ба түвшин нь нэг метрээс хэтрээгүй байжээ.

Белоруссийн дипломат төлөөлөгчийн газар Сергей Гуревскийн цогцсыг Минск рүү илгээх ажлыг зохион байгуулж байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр, талийгаач дипломатын ажлын гэрээний хугацаа энэ сарын 4-нд дуусаад гэр рүүгээ буцах гэж байсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top