Москва хотод 12 настай хүүг гэмтээсэн Узбекийн иргэн баривчлагджээ. 1977 онд төрсөн уг узбек эр Москвад талбайн цэвэрлэгчээр ажилладаг ба тэрээр 12 настай сурагч хүүг гэмтээсэн хэмээн буруутгагдаж байгаа аж.
Хүү “доод эрүүний далд хугарал, тархины доргилт” гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэж байгаа ба түүний өгүүлснээр, №2008 сургуулийн хашаан дотор найзуудтайгаа цасаар байлдан тоглож байгаад санамсаргүй энэ цэвэрлэгчийг оночихсон юм байна. Ингээд цэвэрлэгч эр хүүхдүүдийн араас элдэн хөөж, энэ үедээ хүрзээ хугалан тэдний араас шидтэл хүүгийн нүүрэн дээр оножээ.
Уг хэрэгт эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )