Хиллари Клинтоныг хамт ажиллагсад нь “сүртэй” угтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан удаан хугацаанд завсарлаж байгаад саяхан ажилдаа оржээ. Түүний хамт ажиллагсад даргыгаа “сэтгэл хөдлөм” байдлаар угтаж авчээ.

Тэд даргыгаа орж ирэнгүүт бөөнөөр мэндчилгээ дэвшүүлэн, дипломат алба гэдэг бол “харилцааны спорт” гээд түүнд америк хөл бөмбөгийн форм, дуулга малгай бэлэглэсэн байна. Футболкны ард нэрийг нь, урд талд нь америкийн дипломат албаны тэргүүний ажлын шугамаар айлчилсан орны тоо болох 112 гэсэн дугаарыг оёсон аж.

Хиллари Клинтон эхлээд ходоодны өвчлөл, дараа нь тархины доргилтоос шалтгаалан бараг бүтэн сарын хугацаанд ажилдаа ирээгүй ба шинэ оны өмнөхөн эмч нар түүний тархины гадаргууд цус хуралт үүссэнийг тогтоосон билээ.

Одоогийн байдлаар Хиллари Клинтон өөрийн залгамжлагч Жон Керрид ажил үүргээ хүлээлгэн өгөх бэлтгэл хийж байгаа аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top