Обама Пентагон болон ТТГ-ын тэргүүнд нэр дэвшигчдийг тодрууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

АНУ-ын Ерөнхийлөгч тус орны гол тулгуур хүчний байгууллагуудын тэргүүнд ямар хүмүүс боломжтойг нэрлэсэн байна. Батлан хамгаалахын сайдын албан тушаалд бүгд найрамдахч, сенатын гишүүн асан Чак Хейгел, ТТГ-ын захирлаар терроризмтэй тэмцэх асуудал хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байсан Жон Бреннан нарыг дэвшүүлжээ. Хоёр нэр дэвшигч сенатын дэмжлэгийг авах ёстой аж.

“Чак Хейгел-манай цэргийн шилдэг удирдагчдын нэг, Америкийн ахмад дайчин. Тэр Вьетнамд сайн дураар алба хаан, энгийн байлдагчаас эхлэн түрүүч болж байсан. Тэрээр өөрийн төрсөн ахтайгаа хамт алба хааж байсан ба Чакийг шархдахад ах нь аварч, тэр мөн амь насаараа дэнчин тавьж байж ахыгаа аварч байсан. Тэр бидний төлөөнөөс тулалдан, шарх сорвитой болсон” хэмээн Барак Обама тэмдэглэсэн байна.

Нэгдсэн Улсад Чак Хейгелийн улс төрийн үзэл бодлыг янз бүрээр хүлээн авдаг аж. Тэрээр Израилийг “Ойрхи Дорнод дахь АНУ-ын хамгийн найдваргүй түнш” хэмээн нэрлэж, Ираны цөмийн хөтөлбөрт харьцангуй хүлээцтэй ханддаг юм байна.

Түүнийг Пентагоны тэргүүнд нэр дэвшүүлснээрээ, Барак Обама эртний уламжлалт намтай эв нэгдэлтэй харьцаж буйгаа илэрхийлэх боломж хэмээн үзэж байна. Хэрэв сенат түүнийг дэмжвэл өнгөрөх оны сүүлээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа Леон Панеттын оронд очих юм.

ТТГ-ын тэргүүнд нэр дэвшиж буй өөрийн зөвлөх Жон Бреннаны талаар “Энэ хүн бол тагнуулын салбарт олон жил ажилласан, мэргэжилдээ хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Мөн ухаан, хүч чадлыг тэгш хослуулсан, 25 жилийн тагнуулын туршлагатай, ТТГ-ын ахмад дайчин, энэ утгаараа үндэсний аюулгүй байдал гэдэг юу болохыг маш сайн мэддэг” хэмээн дүгнэжээ.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top