Дэлхийн алдартай жүжигчин Энтони Хопкинс шинэ жилийн амралтаа Москвад өнгөрүүлжээ.
Арванхоёрдугаар сарын 31-нд, 75 насны ойгоороо, нууцаар оросын нийслэлд ирсэн аж.
Тэрээр төрсөн өдрөө Холливудээс хол, сурвалжлагчдын олохооргүй газар, эхнэртэйгээ хоёулхнаа тэмдэглэхээр төлөвлөсөн байжээ.
Өвлийн чихтэй малгай өмссөн Энтони Хопкинс москвагийн жирийн нэг тэтгэврийн хөгшнөөс ялгарахааргүй байсан боловч папарацциудаас бултаж чадаагүй байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )