Австралийн түймэр Сидней рүү дөхөж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Австралийн Шинэ өмнөд Уэльс мужид Мягмар гаригийн өглөөний байдлаар 100 гаруй ойн түймэр бүртгэгдэн, хэдэн мянган гал сөнөөгчид тэдэнтэй тулалдаж байна.Газар нутаг дээр нь Сидней хот оршдог тус мужийн эрх баригчдын мэдээллээр, 20 гаруй түймрийг хяналтдаа авч чадахгүй байгаа аж.

Өнөөдрийн энэхүү нөхцөл байдлын гол шалтгаан нь сүүлийн өдрүүдэд Австралийг бүхэлд нь, ялангуяа зүүн өмнө зүгийн Тасман мужийг бүрхээд байгаа хэт халуун, хуурайшилт юм байна. Энэ сарын 2-ноос 6-ны хооронд дулаан хэмжигчийн заалт нэмэх 39-өөс байнга давж байжээ.

Мягмар гаригт Сиднейд нэмэх 43 градус байгаа нь сүүлийн 150 жилд тохиолдож буй хоёр дахь халуун аж.

Одоогийн байдлаар түймрийн аюул бүх мужид тулгарч байгаа ба Сиднейгээс өмнө зүгт орших районуудад гамшгийн хэмжээнд хүрээд байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top