Мексикийн нийслэлд тэнэмэл золбин ноход олширчээ. Сүүлийн өдрүүдэд Мехико хотод гурван том хүн, нэг хүүхэд эдгээр араатнуудын золиос болсон байна.
Эхний түгшүүрийн дохио арванхоёрдугаар сарын 29-нд дэлджээ. Нийгмийн хэв журам сахиулагчид хотын нэгэн дүүрэгт нохдод сэглэгдсэн эмэгтэй, түүний хүүхэд бололтой, бага насны хүү хоёрын цогцос олсон байна. Мөн энэ сарын 5-нд мексикийн нийслэлийн өөр нэг хэсэгт их хэмжээний нохойны шүдний шархтай залуу, бүсгүй хоёрын цогцос олдсон аж.
Тэнэмэл араатнууд аль эрт хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийг эзэгнэсэн байна. Статистик мэдээгээр, Мехикод гурван сая орчим золбин ноход байдгийн ихэнхийг эзэд нь төөрүүлж хаясан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )