Британид Будант Альбионы хамгийн өндөр настнуудын нэг Рег Дин 110 настайдаа таалал төгсжээ. Тэрээр өөрийн урт наслалтын нууцыг архаг залхуурал хэмээн тооцдог байсан аж.
Өмнөх хамгийн өндөр настан Стенли Лукас 111 настайдаа 2010 оны зун талийгаач болсон билээ.
Рег Дин 1902 оны арваннэгдүгээр сарын 4-нд төржээ. Сүмийн лам байсан тэрээр дэлхийн хоёр дайныг үзсэн ба түүний амьдрах хугацаанд Британид 24 ерөнхий сайд солигдсон байна.
Өндөр настан өвөө энэ сарын 5-нд Дербишир гүнлэгийн Вирксворт хотод гэртээ таалал төгсчээ. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид үнэнхүү залхуу байсан нь урт удаан наслахад нь нөлөөлсөн хэмээн ярьдаг байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )