Өнөөдөр Пакистаны нутаг дэвсгэрт америкийн нисэгчгүй төхөөрөмжүүд талибын найман дайчныг устгажээ. Онгоцууд Афганистаны хилтэй ойролцоо орших Мир Али хотын районд босогчдын лагерийг бөмбөгдсөн аж. Амь үрэгдэгсэд бүгд “Аль-Каида” бүлгийн гишүүд байжээ.
Өмнө нь мэдээлж байснаар, 6-ны өдөр мөн ийм төхөөрөмжөөр дайралт хийн Өмнөд Вазиристанд есөн талибыг устгаж байсан билээ. 2013 он гарсаар АНУ-ын зүгээс Пакистан дахь исламчуудын хуаран руу дөрвөн удаа цохилт өгч амжжээ.
Тус орны эрх баригчдын зүгээс америкчуудын энэхүү халдлагыг байнга эсэргүүцэж байгаа ба Барак Обамагийн тагнуулчдын гаргасан алдаанаас шалтгаалж, дайралтын үеэр Пакистаны энгийн номхон иргэд амь үрэгдэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )