Британийн Тильбюри хотын оршин суугч Крис Бовис гар утсыг нь яагаад гэнэт салгасныг мэдэхээр оператор компаниасаа асуусанд 19 мянган фунт буюу 30 мянган ам.долларын үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэх хүлээн авчээ.
Гар утсаараа интернет ашигласны төлбөр хэмээх 14,16 мянган долларын төлөгдөөгүй хоёр тооцоог хүлээн аваад сүүлийн үеийн шинэлэг смартфон хэрэглэдэг эр эхлээд шоолон инээж байсан боловч оператор компани данснаас нь мөнгө суутгах гээд унангуут хэрэг бишидснийг ойлгосон байна.
Ингээд смартфоноо Apple-ийн дэлгүүр рүү шалгуулахаар илгээн, “гажигтайг” нь тогтоолгожээ. Уг смартфон өөрөө хар аяндаа интернетэд холбогдон, гарахгүй уддаг байснаас тийм их төлбөрийн тооцоо нэхэгдэхэд хүрсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )