Мозамбик улсад цалингаа нэмэгдүүлэхийг шаардан, эмч нар бүх нийтийн ажил хаялт зарлалаа. Одоогоор зөвхөн түргэн тусламжийн алба л ажиллаж байгаа аж.
Ажил хаялт долоо хоногийг дуустал үргэлжлэх ба эрх баригчдын зүгээс тэдэнд буулт хийхгүй бол цаашаа үргэлжлэх магадлалтай байна.
Анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн Жорге Аррозын өгүүлснээр, Мозамбикийн Эрүүл мэндийн яам энэхүү ажил хаялтыг хууль бус хэмээн үзэж байгаа аж. Иймэрхүү арга хэмжээ зохион байгуулах эрх эмч нарт байдаггүй ба энэ удаагийн сул зогсолтын үед цалин хөлс олгогдохгүй юм байна.
Энэ үеэр эмнэлгүүдэд цэргийн эмч нар ажиллаж байна. Орон нутгийн хэвлэл мэдээллүүдэд бичиж байгаагаар, эмч нар сарын цалингаа гурван мянган долларт хүргэхийг шаардаж байгаа ба харин эрх баригчид тэдэнд мянган доллар санал болгож байгаа юм байна.
Мозамбикт нийтдээ 1200 орчим эмч ажилладаг ба нэг эмчид дундажаар 22 мянган оршин суугчид оногддог ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )