Камчаткийн галт уулс нисэх онгоцонд аюултай байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

Камчаткийн галт уул Шивелуч оргилон 4800 м өндөрт үнс нурам, хий цацжээ. Энэ нунтаг хаягдлууд галт уулаас баруун өмнө, баруун хойд зүгт үргэлжлэн тархаж байгаа аж. Агаарт буй эдгээр хэсгүүд онгоц, нисдэг тэрэгнүүдийн хөдөлгүүрийн механизмд орж, элдэв осол гамшгийг үүсгэж болзошгүй хэмээн “Интерфакс” агентлаг мэдээлж байна.

Шивелуч галт ууланд нисэхийн аюулын улбар шар код өгөгджээ. Мөн энэ ангиллын код Камчаткийн Плоский Толбачик, Кизимен, Карымский галт уулст тавигдсан байна.

Оросын ШУА-ийн Геофизикийн албаны Камчаткийн салбараас мэдээлснээр, Плоский Толбачик галт уулын тогоонд байнгын доргилт явагдаж байгаа нь бүртгэгдсэн аж.

Камчаткийн эдгээр галт уулс одоогийн байдлаар агаарын шугаманд илүү нөлөөтэй байгаа ба хүн амд учирч болзошгүй аюул хараахан илрээгүй байна.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top