Малийн арми исламчуудын дайралтыг няцаажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

Тус орны хойд хэсгийг хяналтандаа авсан зэвсэгт исламчуудын дайралтыг Малийн арми няцааж чаджээ.

Энэ долоо хоногийн эхнээс Малийн төв хэсэгт орших Мопти суурингийн ойролцоо улсын арми болон радикал хөдөлгөөнүүдийн дайчдын хоорондын мөргөлдөөн ширүүсч эхэлсэн байна.

Мягмар гаригт армийн анги нэгтгэлүүд Кона хотын ойролцоо цуврал цохилтууд өгснөөр дайчид ухрахаас аргагүйд хүрчээ. Энэхүү хот нь 2012 оны хавар босогчдын мэдэлд шилжсэн газар нутгийг зааглаж буй шугаман дээр оршдог аж.

Моптийн бүс нутагт харуулд гарч буй хүчний байгууллагынханд сэжигтэй санагдсан байнуудыг устгаж байх тушаал өгөгджээ.

Малийн эрх баригчид болон исламчуудын төлөөллийн хооронд энэ пүрэв гаригт Буркино-Фасогийн нийслэл Уагадугу хотод болох гэрээ хэлцэл талуудын хүсэлтээр хойшлогдож байгаа аж.

Дашрамд дурдахад, Мали улсын дотоодын зөрчил 2012 оны гуравдугаар сарын дундуур Бамакод цэргүүд зэвсэгт бослого гаргаснаар эхэлсэн юм. Тэд богино хугацаанд улс орны нэлээн хэсгийг хяналтандаа авч тус оронд улс төрийн тогтворгүй байдал үүсгэсэн тул Баруун Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнууд Мали улс руу 3,3 мянган цэрэг илгээх, түүнийг нь Европын холбоо удирдлагаар дэмжих тухай зарлагдаж байсан билээ.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top