Шведийн нэгэн телесувгаар шууд эфирт мэдээний цаг явж байтал нэвтрүүлэгчийн ард талд +18 ангиллын насанд хүрэгчдийн порно кадр гарч эхэлжээ.
Студид байсан төхөөрөмжүүдийн нэгний дэлгэцээр уг порно гарч байсан ба хэдэн минут үргэлжилсэн байна. Үүнийг хараад машид гайхсан үзэгчид “яах гэж?” гэсэн асуулттай үлджээ.
Телесувгийн удирдлагууд насанд хүрэгчдийн кино үзүүлэхээр огт бэлдээгүй байсан хэмээн мэдэгдэж, чухам ямар учраас ийм эндүүрэл гарсныг тодруулахаар оролдож байна.
Магадгүй, мэдээний сервер нь тухайн контентын сүлжээтэй холбогдсон байж болох юм. Мөн уг телесувгийн ажилтнуудыг ажлын байрандаа порно үздэг гэсэн хардлага зарим талаар гараад байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )