Британийн ханхүү Уильямын эхнэр Кейт Миддлтон Лхагва гаригт 31 насны төрсөн өдрөө Уэльст цэргийн нисэгчийн алба хааж буй нөхрийн хамт тэмдэглэхээр болжээ.
Хатан хааны ордны төлөөлөгчид уг баярын арга хэмжээний талаар нарийвчлан мэдээлэхээс татгалзсан байна. Сурвалжлагчдад мэдэгдэж буйгаар, ханхүүгийн алба хааж буй цэргийн ангийн ойролцоо модон байшинд даруухан, гэр бүлийн оройн зоог барьж, төрсөн өдрийн баяраа тэмдэглэх аж.
Өмнө жилүүдэд Уильям, Кейт нар өөрсдийн төрсөн өдрөө лондонгийн загварлаг шөнийн клуб, ресторануудад тэмдэглэдэг байсан ба өнгөрөх жил гэхэд ханхүү Уильям 30 насны төрсөн өдрөө Кенсингстон ордны хажууд орших орос ресторанд тэмдэглэжээ.
Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, хосууд зун 6-7 сарын үед анхны хүүхдээ угтан авах ба ханхүү Уильям хүүхдээ төрснөөс хойш Лондонд алба хаахаар шилжих, эсвэл цэргийн албанаас чөлөөлөгдөх бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )