Долоон жилийн бялууны дайн дуусчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

Чехийн бялуу үйлдвэрлэлийн “Марленка”, “Марженка” компаниуд 2000-аад оны дунд үеэс хоорондоо дайсагналцсаар ирсэн билээ. Нэрийн дуудлагаараа бараг ижил шахуу энэ хоёрын хувьд эхнийх нь самар, шоколадын найрлагатай бол хоёр дахид нь байдаггүй аж. Амттан үйлдвэрлэлийн зохиогчийн эрхийг нэг нэгээсээ авахаар өрсөлдөж байсан хоёр талын оролдлого тайван замаар шийдэгдсэн байна.

“Марженка” амттанг үйлдвэрлэдэг “Семаг” чихрийн үйлдвэрийн захиргаа “Марленка” үйлдвэрлэгчдэд 100 мянган крон буюу 5 мянга орчим долларын нөхөн төлбөр төлөхөөр тохиролцсон аж.

Тэдний зөрчил 2005 онд дэлгүүрийн лангуун дээр “Марженка” нэртэй шинэ бялуу гарч ирснээр эхэлсэн байна.

Шинэ бялууны хэлбэр дүрс, сав баглаа боодол нь чехүүдийн эртнээс дуртай “Марленка” амттаныг санагдуулж байсан ба үнэ нь ч хоорондоо ойролцоо байсан аж. Жигнэмэгүүд зөвхөн хавчуургаараа ялгагдаж, “Марленка” мэдээж арай илүү амттай байжээ.

Нэр, гадна хэлбэр төстэй байдал нь хүмүүст эндүүрэл үүсгэн, “Марленкаг” хэрэглэж дассан худалдан авагчид “Марженкаг” андууран авч, дараа нь “Марленкаг” үйлдвэрлэгч “Мико” фирмийн захиргаанд гомдол мэдүүлж эхэлсэн байна. Чехийн уламжлалт амттанд дуртай тэдэнд бялууны амт өөрчлөгдсөн мэт санагджээ.

Ингээд “Марленка”-гийн үйлдвэрлэгчид өрсөлдөгчөө шүүхэд өгсөн аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top