Өнөөдөр сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Коммунист намын Хянан шалгах Төв комиссын нарийн бичгийн дарга Цуй Шаопэн (Cui Shaopeng) энэ талаар мэдэгдэл хийжээ.
Тус байгууллагын өнгөрсөн оны тайланд дурдсанаар, 2012 онд нийтдээ 160718 албан хаагч авлигын хэргээр шийтгэгдсэний 4698 нь удирдах өндөр албан тушаалтан байсан бөгөөд түүн дунд Чунцин хотын намын удирдагч, Улс төрийн товчооны гишүүн асан Бо Силайг онцлон дурдсан байна.
Эдгээр хүмүүсийг мөрдөн шалгасны дараа 7,83 тэрбум юань буюу 1,3 тэрбум долларыг улсын санд төлүүлжээ.
Хянан шалгах комиссын зүгээс цаашид авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах асуудалтай улам хатуу чанга тэмцэх болно хэмээн Цуй Шаопэн анхааруулсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )