АНУ-ын Огайо, Техас мужуудад багш нарт зориулсан буудлагын үнэгүй курсууд нээгджээ. Зохион байгуулагчдын өгүүлж буйгаар, сургалтын зорилго нь 2012 оны арванхоёрдугаар сарын 14-нд Коннектикут мужийн бага сургууль дээр гарсан шиг эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх явдал аж.
Огайо мужийн Галт зэвсгийн нийгэмлэгээс зохион байгуулж буй энэхүү гурав хоногийн сургалтад 900 гаруй багш, сургуулийн ажилтнууд бүртгүүлжээ. Техас мужид багш нарт зориулан 400 суудал гаргасан нь хүрэлцээгүй болж, хөтөлбөрийн хүрээгээ өргөжүүлэхэд хүргэсэн байна.
Мөн эдгээр мужуудын жишээгээр бусад мужуудад иймэрхүү ажил эхэлж байна. Багш нарыг зэвсэгжүүлэх тал дээр америкийн нийгэм янз бүрийн саналтай байна. Хэрэв Ньютауны багш нар зэвсэгтэй байсан бол цуст аллага тийм хэмжээнд хүрэхээргүй байсан гэж зарим нь үзэж байхад нөгөө хэсэг нь болгоомжлох байдалтай хандаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )