Япон улсын Батлах хамгаалах яам энэ жил 2.4 тэрбум ам.долларыг төсвөөс авах аж. Эл хөрөнгөөр зэр зэвсэг худалдаж авахаар төлөвлөсөн байна. Тухайлбал пуужин, нисдэг тэрэг шинээр худалдан авах ба байлдааны нисэх онгоцуудыг шинэчлэхээр зорьж байгаа аж. Мөн ирэх жил Японы Засгийн газраас сүүлийн 11 жилд байгаагүйгээр эл салбарын төсвийг нэмэх ба энэ нь 54.2 тэрбум ам.долларт хүрэх юм байна. Төсөв нэмж буй асуудал нь Сенкаку арлын маргаан газар авч Хятад улстай харилцаа хурцадсантай холбоотой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )