Хэрэв хэн нэгний хувьд ганц мянган ногооны үнэтэй смартфон эсвэл планшет шинэ жилийн супер бэлгэнд тооцогдох бол олигархиудын хувьд 75 сая доллараар байшин авах юу ч биш санагддаг аж. Саяхан нэгэн үл мэдэх бизнесмен эр АНУ-д ийм үнэтэй байр худалдаж авлаа хэмээн Forbes мэдээлжээ.
Зарим эх сурвалжийн мэдээллээр, энэхүү наймааг хийсэн оросын хос Малибуд далайн эрэг дээр орших энэхүү байшинг бэлнээр төлбөр хийн худалдаж авсан гэжээ. Уг байрны хуучин эзэмшигч аль ч талаараа одоогийн эздээс дутахааргүй нэр нөлөөтэй, баян тарган эрхэм байсан ажээ. Oaktree Capital Management хөрөнгө оруулалтын фондын тэргүүн, тэрбумтан Ховард Маркс Калифорнид орших байшингаа зарахаар шинэ он гарангуут шийдсэн байна.
70 сая долларын энэхүү арилжаа нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн түүхэнд томоохонд тооцогдох ба өмнө нь 2011 онд орос бизнесмен Юрий Мильнер Калифорнид 100 сая доллараар байшин худалдан авч рекорд тогтоосон аж.
Малибугийн энэ байрны хуучин эзэн нь түүнийг 2002 онд Herbalife компанийг үндэслэгч, өөрийн хамаатан Марк Хьюзаас 31 сая доллараар худалдан авч байсан ба долоон жилийн турш түүнийг шинээр засан сайжруулахад нэлээн их хөрөнгө зарлагадсан байна.
Энэхүү байшин нь 6 квадрат километр талбай бүхий гоёмсог эдлэн газартай, 14 угаалгын өрөө, 2 зочны байртай, теннисний талбайнууд, усан сан, дасгалын танхим гээд үнэхээр үнэндээ тохирохуйц сайхан харш аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )