Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны ням гаригт хийсэн мэдэгдлийг тойрсон яриа тасрахгүй байна. Тэрээр ойрын таван жилийн дотор Нэгдсэн вант улсын Европын холбоотой харьцах талаар бүх нийтийн санал асуулга явуулна хэмээн мэдэгджээ. Энэ талаар АНУ санал бодлоо хуваалцсан байна.
Лхагва гаригт британийн нийслэлд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын төрийн нарийн бичгийн Европ ба Евразийг хариуцсан туслах Филип Гордон Их Британи улс Европын холбооны асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй бөгөөд түүний нэг хэсэг байх нь чухал ач холбогдолтой хэмээн онцлон өгүүлжээ.
“Европын холбоотой харьцах бидний харилцаа улам өргөжин тэлж, дэлхийд Европын холбооны ач холбогдол нэмэгдэж байгаа энэ цаг үед Их Британи улс энэхүү нийгэмлэгт чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаасай гэж бид хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )