Нью-Йоркт гатлага онгоц дээр гарсан ослын улмаас гэмтэгсдийн тоо 74 болжээ. Уг осол орон нутгийн цагаар, лхагва гаригийн өглөөний ид оргил ачааллын үед тохиолдсон байна. 321 зорчигчтой явсан Seastreak компанийн энэхүү онгоц Манхэттен дүүргийн усан онгоцны тавцангуудын нэгийг мөргөсөн аж.
Онгоц зогсоолд хүрэх үед зорчигчид хүчтэй цохилт мэдрэн, зарим нь байрнаасаа унасан аж. “Гэнэт хүчтэй доргилт болж, хүмүүс шалан дээр унацгаасан. Зарим нь бүр хэдэн метр хол шидэгдсэн. Шилэн хаалганы дэргэд зогсож байсан хүмүүс зүсэгдэж гэмтэцгээсэн” хэмээн 39 настай зорчигч Рой Марло өгүүлсэн байна.
Гэмтсэн зорчигчдыг дамнуургаар зөөвөрлөсөн ба тэдний ихэнх нь толгой, хүзүүний гэмтэл авсан байсан хэмээн эмч нар ярьж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )