“Хийлдэг хүүхнээр” өрөө төлөв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

ОХУ-ын Чита хотод нэгэн сексшопын эзэн эр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд төлөх өрөндөө хоёр “хийлдэг хүүхэн” оролцуулжээ.

Забайкальск хязгаарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас мэдээлснээр, уг наймаачин эр 90 мянга орчим рублийн татварын өртэй байсан аж. Шүүхийн шийдвэрийнхэн хөрөнгийг нь битүүмжлэхээр очих үед өрний зарим хэсгийг дэлгүүрийнхээ бараанаас төлөхийг санал болгосон байна. Шийдвэр гүйцэтгэлийнхэн ч татгалзаад байлгүй, хоёр “хийлдэг хүүхнийг” нь 11,5 мянган рублээр үнэлэн авсан аж.

Одоо тусгай зориулалтын тоглоомууд нэхэмжлэгч талд шилжин, тэднийг хэрхэн захирч зарцуулах нь сонирхолтой байдал үүсгэсэн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top