Apple том дэлгэцтэй, хямд iPhone гаргана

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Apple компани Хятад болон бусад хөгжиж буй орнуудад зориулан iPhone смартфонын хэмнэлттэй загварыг гаргахаар төлөвлөжээ. Энэ шинэ “айфон” 2013 оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах магадлалтай байна.

Apple-ийн смартфоны энэхүү загварын талаар эртнээс цуу яриа тарж байсан ба Bloomberg агентлаг 2011 онд компакт “айфоны” талаар мэдээлж байсан боловч тэр загвар гараагүй байна. Мөн “мини-айфоны” талаар он гарснаас хойш ахин яригдаж эхэлжээ.

Apple компани янз бүрийн хэлбэр дүрс, хүчин зүйлс бүхий төхөөрөмжүүдийг турших талаараа алдартай ба тэдний зарим нь хэзээ ч худалдаанд гардаггүй билээ. Энэхүү хямд “айфоны”  эд ангиуд үнэтэй тусаж байвал гаргахаас татгалзахыг ч үгүйсгэх аргагүй юм.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top