Sony корпораци Лас-Вегаст болсон Consumer Electronics Show /CES/ 2013 үзэсгэлэн дээр ээлжит "хамгийн-хамгийн" смартфоноо танилцууллаа. Энэхүү ухаалаг гар утас нь Android - Xperia Z платформ дээр суурилсан, 5-дюйм Full HD дэлгэцтэй, 4-процессор, 13-мегапиксель фотосенсортой.
Уг утасны нимгэн нь 7,9мм, шороо тоос, ус чийг нэвтрэхээс хамгаалагдсан (стандарт IP55, IP57-аар баталгаажсан). Өрсөлдөгч Samsung, HTC, Motorola, Apple төхөөрөмжүүдэд ийм хамгаалалт байдаггүй ба шинэ утасны дизайн нь ар өвөргүй шил толь болсон, үнэн тасархай аж.
Xperia Z хэзээ зах зээл дээр худалдаалагдаж эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ба гуравдугаар сарын сүүлчээр Европын дэлгүүрүүдэд зарагдаж эхлэх магадлалтай байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )