Ирээдүйн планшетууд цаас шиг нимгэн, уян хатан болно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Intel Labs-ын ажилтнууд Канадын Куинс Их сургуулийн судлаачидтай хамтран цаас шиг нимгэн, нугалж болдог, PaperTab планшетийг бүтээж байна. Энэхүү төхөөрөмжийн гол онцлог нь E ink /электрон бэх/ технологиор бүтээгдсэн 10,7 дюйм диагональ бүхий хар-цагаан гэмтдэггүй дэлгэц юм.

PaperTab-ын ажилд британийн Plastic Logic оролцож байгаа аж. Энэхүү “цаасан” планшетад тус компанийн Plastic Logic Reader, QUE ProReader зэрэгт ашиглагддаг хуванцар транзисторуудыг хэрэглэж байгаа юм байна. Иймээс PaperTab-ыг булангуудаас нь нугалж болох аж.

Энгийн планшеттай харьцуулахад PaperTab нь олон давуу талуудтай юм. Жишээ нь, хоёр ийм төхөөрөмжийг зэрэгцүүлж тавин, дэлгэцийг нь нийлүүлэн нэг том болгож, объектыг нэг хуудаснаас нөгөө рүү чирэн зөөж болох аж. Мөн хэрэглэгчид зөвхөн мэдрэгчээр төдийгүй планшетын буланг нугалах замаар номын хуудсыг эргүүлэх, баримт хооронд шилжих зэрэг үйлдлүүдийг хийж болно.

Энэхүү төхөөрөмжийн загварыг Лас-Вегаст болж буй Consumer Electronics Show 2013 (CES) 2013 үзэсгэлэн дээр сонирхуулах аж. Уг үзэсгэлэн нэгдүгээр сарын 8-11-нд явагдаж байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top