Холливудын нэрт жүжигчин Том Круз 9-ний лхагва гаригт Токиогийн Ritz Carlton-д хэвлэлийн бага хурлын үеэр Jack Reacher хэмээх шинэ киногоо сурталчлав. Тэрээр өөрийн хамтран зүтгэгч Rosamund Pike, захирал Christopher McQuarrie нартай нэгдсэн аж.
Урд өдөр нь түүнийг Токиод хүрэлцэн ирэхэд фэнүүд нь нисэх буудал дээр халуун дотноор угтаж авчээ.
Мөн 10-ны пүрэв гаригт Солонгосын Бусанд Jack Reacher киногоо сурталчлах үед түүнийг хүндэт иргэнээр өргөмжилжээ. “Дэлхийн топ од, захирал нар энд хүрэлцэн ирсэн нь Азийн кино урлагт Бусаны эзлэх чухал байр суурийг тодорхойлоход их хувь нэмэр оруулж байна. Ноён Крузийн кино урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн хотын хүндэт иргэнээр өргөмжлөхөөр шийдлээ” хэмээн хотын удирдлагууд өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )