Эстонийн Ерөнхийлөгч Томас Хендрик Ильвес хакеруудтай тэмцэх ер бусын арга олжээ. Хувийн мэдээллээ хамгаалах талаар өнөөдөр зохиогдсон хэвлэлийн бага хурал дээр өөрийн нөүтбүүкний веб-камерыг скочоор наасан тухайгаа ярьжээ. Түүний үзэж буйгаар, энэ нь хакеруудад харагдахгүй байхад түүнд тусалдаг аж.
Зарим нэгэнд нь энэхүү инээдтэй арга ямар ч үр дүнгүй мэт санагдсан ба тэдэнд компьютерийн аюулгүй байдлын талаарх эстонийн шилдэг мэргэжилтэн Хиллар Аарелайд хариулт өгсөн байна.
“Халдвар авсан компьютер болон түүний дагалдах хэрэгслүүдийг хянахад нь хакеруудад тусалдаг программууд байдаг. Үүнийг вирусын программ хангамжийн тусламжтайгаар түвэггүй гүйцэтгэж болно.Камераас гадна принтер, микрофон гээд компьютерд холбогдож байгаа хэрэгслүүдэд алсын зайнаас нөлөөлж болох ба тэднийг салган ажиллагаагүй байлгаснаар янз бүрийн эрсдэлээс хамгаалж чадна” гэжээ.
Дашрамд дурдахад, 2009 онд хакерууд нийтийг хамарсан халдлага хийсний дараа Эстонид кибер атакыг зэвсэгт халдлагатай адилтган үзэх болсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )