Пакистаны Белужистан мужийн Кветта, Хайбер-Пахтунхва мужийн Мингора хотуудад өчигдөр цуврал дэлбэрэлтүүд болж, 90 гаруй хүн амь үрэгдэн, 225 хүн шархдаж гэмтсэн байна.
Кветта хотын хөл хөдөлгөөн ихтэй Рехматулла-чоук районд оройн цагаар дараалсан дэлбэрэлтүүд болж, алан хядагч-амиа золиослогчийн уршгаар 56 хүн амь эрсдэн, 160 гаруй оршин суугчид шархадсан аж. Аврагчид, хэвлэл мэдээллийнхэн хэргийн газарт ирсэн үед хоёр дахь бөмбөг дэлбэрэн, эдгээр албаны хүмүүс өртсөн байна.
Мингора хотод гар хийцийн дэлбэрэх төхөөрөмж ашиглан 22 хүний амийг авч, 65 хүнийг гэмтээж шархдуулсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )