Хятадын зүүн хойд зүгийн Хэйлунцзян мужид өнөөдөр зорчигч тээврийн автобус дэлбэрсний улмаас 7 хүн амь эрсдэн, 20 гаруй зорчигч шархдаж гэмтлээ хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ.
Уг эмгэнэлт явдал орон нутгийн цагаар өглөөний 06:30 цагт Шуаняшань хотын Линдун дүүрэгт тохиолдсон аж.
Тээврийн хэрэгсэл нь уулын олборлолтын "Чжунсин" компанийн эзэмшлийнх байсан нь тогтоогдсон ба гэмтэгсдийг эмнэлэгт хүргэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )