"National Geographic"-аас зарласан 2012 фото уралдааны "Байгаль" төрөлд тэргүүн байрын шагналыг энэхүү зургийг дарсан зурагчин хүртжээ. Тус уралдаанд 150 гаруй орны 22 мянган мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчин өрсөлдсөн байна. Тэргүүн байрын шагналыг хүртсэн зургийг Эшли Уинсент дарсан бөгөөд энэхүү зургийнхаа талаар "Тайландын "Khao Kheow" амьтны хүрээлэнгийн Бусаба нэрт энэхүү барын зургийг би байнга дардаг байсан. Харин нэг удаа усанд орсных нь дараа энэ агшныг авах боломж гарсан юм" хэмээн хүүрнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )