Америкийн Калифорни мужийн Тафт хотын нэгэн сургууль дээр 16 настай сурагч хүү бусад руу гал нээлээ хэмээн орон нутгийн хууль сахиулах байгууллагаас мэдээлсэн байна.
Уг хэрэг өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 10:00 орчимд болжээ. Буудлагын улмаас хоёр хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна.
Сургуулийн ажилтнууд хэрэгтэн хүүг цагдаад бууж өгөхийг ятгасан ба одоогоор түүний нэрийг нууцалж байгаа аж.
Энэхүү хэргийн талаар мэдээ сонсоод хотынхон ихэд сандралдсан байна. Ньютауны бага сургууль дээр гарсан аймшигт хэрэг америкчуудын зүрхэнд шар ус хуруулан, ихэд айлгасан бололтой.
АНУ-д Үндсэн хуулийн хоёр дахь засварын үед иргэдэд буу зэвсэг эзэмших, авч явах эрх олгосон нь энэ төрлийн гэмт хэрэг гарахад ихээхэн нөлөөлж, асуудлыг ахин нягталж үзэхэд хүрээд байгаа билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )