Тэнгисийн дээрэмчдийн ахлагч “тэтгэвэртээ гарав”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

“Том ам” нэрээр алдаршсан, Сомалийн хамгийн нөлөө бүхий тэнгисийн дээрэмчин эр “ажил мэргэжлээ” орхиж байгаагаа зарлажээ. Ямар шалтгаанаа дурдаагүй ба шинжээчдийн үзэж буйгаар, сүүлийн үед далайн дээрэм явцгүй болж, хууль хяналтынхны гарт орох магадлал өндөр болсонтой холбоотой гэжээ.

Далайн энэхүү дээрэмчний командынхнаас хэн нь ч толгойлогчийгоо ажлаа орхиж явна гэж таамаглаагүй байсан аж.

Мухаммед Абди Хасан хэмээх энэ дээрэмчин эр дэлхийн янз бүрийн орнуудын тэнгисийн хөлгийг булааж, барьцаалах ажиллагааг удирддаг байсан ба тэрээр Энэтхэгийн далайн усан замын ихэнхийг хянадаг байжээ.

 Дээрэмчдийн толгойлогчоор найман жил ажиллахдаа энэхүү “мэргэжлийн хүрээнд” асар их амжилт олсон байна. Тэр бүү хэл, НҮБ түүнээс илүү нөлөөтэй далайн дээрэмчинг хаанаас ч олохгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top