Австрали залуу хоёрхон минутад “хөөрхөн хүүхэн” болов

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

Барбигийн найз Кен хүүхэлдэй болохоор шийдсэн америк эрийн адилаар Youtube-д iiGethii хэмээх хэрэглэгчийн нэрээр бүртгэгдсэн нэгэн залуу “чи үнэн хэрэгтээ хэн болохыг хүсэж байгаагаасаа ичих ямар ч шаардлага байхгүй” хэмээн үзэж байна.

Залуу эр өөрийнхөө Жулия Робертстой төстэй хүүхэн болж хувирсан процессийг харуулсан хоёр минутын бичлэгийг интернетэд байршуулжээ. Энэхүү процесс нь бодит амьдрал дээр гурван жил гаруй хугацаанд өрнөсөн ба залуу транссексуаль эр гоо сайхны мэс ажилбар хийлгэсний дараа зурагаа вебкамераар аван, энэхүү богино хэмжээний бичлэгтээ 1000 орчим зураг ашигласан байна.

2009 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр авахуулсан хамгийн эхний зураг дээр бидний өмнө байдаг л нэг залуу хүү сууж байна. Харин хоёр минутын бичлэгийн хугацаанд тэрээр танигдахын аргагүй өөрчлөгдөж байгааг та харна.

20 настай энэ залуу бараг л Youtube-н од болж, одоогоор түүний бичлэгийг 1,575,725 хүн үзээд байна. Сонирхолтой нь, бичлэгийг үзэгсдийн ихэнх нь транссексуаль залууг дэмжиж байгаа ба зарим нь бүр амьдралдаа харсан хамгийн хөөрхөн “хүүхэн” гэсэн ч байх шиг.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top